
Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч хойшлогдлоо. Учир нь байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, зарим гишүүд ажлын шаардлагын улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон юм. Тиймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны маргаашийн хуралдаанаар хийнэ.
Нэмж мэдээлэхэд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өнгөрөгч есдүгээр сард Засгийн газраас дахин өргөн мэдүүлсэн юм.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа | ||
Үзсэн: 476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.