Шууд Chart

Н.Мандуулыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжив

2016-12-01 15:02:34

Өнөөдөр хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нэр дэвшигчийн талаар танилцуулга хийлээ. Сангийн яамнаас Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буй Н.Мандуул нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, 2003-2007 онд Болгар улс дахь Америкийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлага, 2011-2014 онд АНУ-д Брендайз Их сургуулийг бизнесийн удирдлагаар тус тус төгссөн. 2007 оноос өнөөдрийг хүртэл Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм байна.

Мөн энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн тухай асуудлыг хэлэлцээд дэмжжээ.

Сайдын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Н.Мандуулыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ж.Цэдэнрагчааг тус хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг 73.9 хувь нь дэмжлээ.


Н.Мандуулыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжив  
Үзсэн: 1365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй