
УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Гантулга, Г.Тэмүүлэн нар Улсын Их Хуралд Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр /2016.12.05/ хүргүүлжээ.
Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд инновацийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, түүний бүтээлч цогц үйл ажиллагааг хангах явдал чухал байгаа тул нэр бүхий гишүүд уг лобби бүлгийг байгуулж ажиллахаар санал нэгджээ.
Тус лобби бүлэг нь цаашид инновацийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж төрийн дэмжлэгийг оновчтой болгох, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын чадавхи, үр өгөөжийг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах юм байна.
УИХ-ын гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг байгуулав | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.