Шууд Chart

"Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол" сэдэвт сургалт болов

2016-12-11 11:19:44

УИХ-ын Тамгын газар, Үндэсний статистикийн хороотой хамтран өчигдөр "Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол" сэдвийн дор сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар үг хэлж, өнөөдрийн сургалт, семинарын үйл ажиллагаанд амжилт хүсэв. 

Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны ахлах референт Д.Халиун УИХ-ын гишүүдээс судалгааны захиалга хүлээн авах, гүйцэтгэх, хүргүүлэх, судалгааны мэдээллийн сан ашиглах журмын тухай илтгэл тавьсан бол Үндэсний статистикийн хорооны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл Статистикийн байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Тус суралтад УИХ-ын Тамгын газрын албан хаагчид, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах болон Үндэсний статистикийн хорооны албаны хүмүүс оролцов.

Сургалтад оролцогчид статистикийн мэдээллийн үйлчилгээний хэлбэр, төрөл, цахим хуудаснаас мэдээлэл олж авах, ашиглах тухай мэдлэг эзэмшлээ.


"Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол" сэдэвт сургалт болов  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй