
Испанийн "Барселона" клуб АНЭУ-ын "Аль-Ахли" клубтай нөхөрсөг тоглолт хийлээ. Хоёр багийн тоглолт АНЭУ-д "Аль-Ахли" клубын талбайд боллоо. Тоглолт эхлээд удаагүй байхад буюу найм дахь минутад Луэс Суарэз тооны харьцааг нээж, "Барселона" клуб тэргүүлж эхэлсэн.
Энэ гоолоос ердөө хоёр минутын дараа Месси дахин нэг гоол оруулснаар талбайн эздийг хүнд байдалд оруулсан. Энэ гоолоор зочдын гоол дууссангүй 17 дахь минутанд Неймар дахин нэг гоол оруулж, "Барселона" 3-0-ээр хоёр багийн тоглолтын эхний хагас өндөрлөсөн юм.
Харин тоглолтын 51 дэх минутанд талбайн эзэд тооны харьцааг 3-1 болгож ойртуулсан. Хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан энэхүү гоолын Абдулрахман торгуулийн цохилтоос оруулсан юм. Гэсэн ч 55 дахь минутанд сэлгээгээр талбайд орж ирсэн Пако Алькасер тооны харьцааг 4-1 болгосон бол ердөө гурван минутын дараа Алкантара Рафинья тооны харьцааг 5-1 болгосноор "Барса"-гийн гоолын бороо зогссон.
Алдарт "Барселона" клубыг өөрийн талбайдаа урьж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан "Аль-Ахли" клубын тоглолчид 60, 65 дахь минутанд гоолдож, фанатуудаа баярлуулсан юм. Энэ хоёр гоолыг сэлгээгээр талбайд орж ирсэн Асири оруулсан. Ингэснээр хоёр багийн тоглолт 5-3-аар өндөрлөсөн юм.
"Барселона" клуб, "Аль-Ахли" клубтай нөхөрсөг тоглолт хийлээ | ||
Үзсэн: 1347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.