Шууд Chart

Монгол Улсын үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр

2017-01-11 12:41:10

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Энэ өдөр ойн хүрээнд зохиогдох арга хэмжээний хөтөлбөрийг хүргэж байна.

09.00 цагт:  Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал гардуулах, дурсгалын зураг авахуулах  /Төрийн ордны Их танхим/

11.00 цагт: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх

11.30-12.00 цаг: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт /Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд/

11.40 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол /Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд/

12.00 цагт: Яам, агентлагууд АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэх

14.00 цагт: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан /Монгол бөхийн өргөөнд/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС


Монгол Улсын үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр  
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй