Шууд Chart

Террорист халдлагаар амиа алдагсдын ар гэрийнхэн Твиттер компанийг шүүхэд өгчээ

2017-01-12 12:14:39

Парис болон  Брюссельд болсон  террорист халдлагын  уршгаар  амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн  Твиттер сүлжээнийхнийг  шүүхэд  өгөөд байна.  Тэд  олон  нийтийн  тус сүлжээнийхнийг террористуудад  мэдээлэл  тараахад нь  дэмжлэг үзүүлж байсан хэмээн  буруутгаж байгаа аж.  Тодруулбал, Америкийн терроризмтэй  тэмцэх хуулийг зөрчиж  террористуудад  холбоо харилцааны  хамгийн хүчирхэг  хэрэгслээ өгсөн  хэмээн  буруутгаж  байгаа гэнэ.

Олон нийтийн сүлжээ болох  Фэйсбүүк болон Твиттерийнхнийг  өмнө нь мөн терроризмыг  сурталчилсан хэмээн  буруутган  шүүхэд  хандсан  нь  одоо хэлэлцэх  шатандаа  явж байгаа юм байна.  Харин Твиттерийн  удирдлагууд  өнгөрсөн онд  тус сүлжээнийхэн  терроризмын  сурталчиллаа гэж үзэн  хэрэглэгчдийнхээ  нийт  360 мянган  жиргээг  устгаж  байснаа  мэдэгдэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Террорист халдлагаар амиа алдагсдын ар гэрийнхэн Твиттер компанийг шүүхэд өгчээ  
Үзсэн: 2154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй