
Олон хэрэглэгчтэй болсон, багагүй шуугиан тарьж байгаа “Pokemon go” тоглоомыг Хятадад тоглох боломжгүй боллоо. Тодруулбал, Хятадын эрх баригчид улс орны аюулгүй байдалд хэр их эрсдэл учруулахыг нь үнэлж дүгнээгүй цагт бодит мэт технологи ашигладаг Покемон гоу болон бусад тоглоомыг нэвтрүүлэхийг хориглосон байна. Ийм төрлийн тоглоомууд нь газар зүйн болон тээврийн систем, хувь хэрэглэгчийн аюулгүй байдалд хэр эрсдэл учруулж болохыг нарийн шалгаж үнэлэлт дүгнэлт гаргах хүртэл зөвшөөрөгдөхгүй болж байна.
Хөдөлгөөнт холбооны аппликэйшний зах зээлд хийдэг дүн шинжилгээгээрээ мэргэшсэн "Сенсор Тауэр" компанийн тайлан илтгэлд тэмдэглэснээр “Pokemon go” тоглоомыг өдөрт нийт 20 сая хүн тоглож байгаа тоо баримт бий.
Өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд зах зээлд гарснаасаа хойш дэлхий даяар 75 сая удаа "Apple", "Google"-д татагджээ. Энэ тоглоом нь газарзүйн байрлал, хийсвэр болон бодит ертөнцийн нэгдэл дээр суурилагдсан. Тиймдээ ч утасны байрлал тодорхойлон заагч систем болон камерыг ашиглаж тоглодог. Сонирхолтой ч бас сул талтай. Юуны түрүүнд энэ тоглоомд донтох эрсдэл өндөр байгаа нь онцгой сонирхолтой байдагтай нь холбоотой. Бас орон зайн бодит байдлыг мэдрэхээ больсноос болж осол аваарт өртөх тохиолдол ч их гарч байгаа гэнэ.
Хятадын эрх баригчид “Pokemon go” тоглоомыг хориглолоо | ||
Үзсэн: 2267 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.