
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп энэ сарын 20 болох тангараг өргөх ёслолдоо “Cadillac One” хэмээх лимузинээ хөлөглөх гэнэ.
Тус машин нь нулимс асгаруулагч хий, пулемёттой, шаардлагатай үед ашиглах ерөнхийлөгчийн цусны бүлэгт тохирох цусны нөөцтэй, хаалга, цонхнууд нь сумны хамгаалалттай, химийн болон биологийн зэвсгээс бүрэн хамгаалагдсан аж.
Мөн зам дээр суурилуулсан тэсрэх бөмбөгт тэсвэртэй байхаар бүтээгдсэн ба цэргийн стандартын хуяглалтай, хаалга нь асар хүнд гэнэ. Иймд ирээдүйн ерөнхийлөгч Трамп дотроос нь хаалгыг нээж гарах бараг боломжгүй юм байна.
Ерөнхийлөгчийн үйлчилгээний албанаас нь энэхүү төмөр хүлгийг 2014 онд АНУ-ын авто үйлдвэрлэгч “General Motors”-т өгчээ. Үүнийхээ хүчинд 15 сая ам.доллар төлсөн байна.
Доналд Трампын төмөр хүлэг тэсрэх бөмбөгт тэсвэртэйгээр бүтээгджээ | ||
Үзсэн: 1875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.