Шууд Chart

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

2017-01-24 14:17:36

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар өнөөдөр /2017.01.23/ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроловаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Элчин сайд хатагтай Ивана Гроловаг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд “Аливаа улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь жижиг, дунд үйлдвэрлэгчид байдаг. Үүнийг үлгэрлэн харуулж буй орон бол Чех Улс. Тийм ч учраас бид танай улсын арвин туршлагаас судлах,  хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан байгууллагуудыг холбох, үр дүнтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах хүсэлтэй байна. Иймд та өөрийн зүгээс дэмжин ажиллахыг хүсэж байна” гэж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролова хэлэхдээ “Хоёр улсын харилцаа маш сайн түвшинд байгаа төдийгүй манай хоёр улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэл тэр дундаа хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлага бий. Таны саналыг судалж үзээд хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах, хамтын ажиллагааг өрнүүлэх асуудлыг хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллана” хэмээв.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй