
УИХ-ын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2017.01.24/ УИХ-ын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн хамт өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэх асуудлыг шийдвэрлэлээ.
Хууль санаачлагчдыг төлөөлөн УИХ-ын гишүүн М.Билэгт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхэд татгалзахгүй зүйлгүй хэмээн байр сууриа илэрхийлэв. Ийнхүү хуулийн төслүүдийг нэгтгэн, боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Хуулийн төслүүдийг нэгтгэн, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв | ||
Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.