
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжпэх ухааны байнгын хороо нэгдүгээр сарын 24-ний хуралдаанаараа явуулсан бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, хамгаалаптай холбогдолтой хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхдээ төсвийн эх үүсвэрийг сайн тооцож байхыг байнгын хорооны гишүүд анхааруулсан ба Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэв.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлав | ||
Үзсэн: 950 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.