
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг хүлээн авч уулзаж, “УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ Та АН-ын даргын сонгуульд амжилттай оролцож, гишүүдийнхээ олонхийн саналыг авч, сонгогдсонд баяр хүргэе” гэлээ.
С.Эрдэнэ “Эрхэм УИХ-ын дарга Танд баярлалаа. Энэ үйл явдлыг Монголын төрт ёсны соёлын нэгэн илэрхийлэл гэж хүлээж авч байна. АН, МАН бол Монгол төрийн хоёр багана. Энэ хоёр багана гулзайхгүй, бат бөх, тэгш байх ёстой. Намуудын хооронд улс төрийн өрсөлдөөн байх нь дамжиггүй. Гэхдээ бид зөвшилцөл, эв эеийг эрхэм болгож, улс орноо хөгжүүлэх үйл хэргийг туйлын зорилго болгох болно” гэж хэлэв.
УИХ-ын дарга М.Энхболд С.Эрдэнэд баяр хүргэв | ||
Үзсэн: 709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.