Шууд Chart

УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

2017-01-31 18:00:08

УИХ-ын Байнгын хорооны хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, уг хуулийн төслийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хэлэлцэх шаардлагатай байгаа тул Монгол УИХ-ын тухай хуулийн 27.1.4, Монгол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн тав хоногийн хугацаатай завсарлага авах нь зүйтэй хэмээн үзснийг мэдэгдлээ.
 
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Засгийн газраас хууль сахиулах системтэй холбоотойгоор өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдтэй харилцан хамааралтай зохицуулалтуудтай. Тиймээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт  Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нэг хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн юм. 

УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй