Шууд Chart

Угсардаг лего тоглоомын хэлбэртэй бургер хийжээ

2017-02-06 14:27:50

Бидний сайн мэдэх угсардаг лего тоглоом байдаг. Тэгвэл тэрхүү тоглоомын хэлбэртэй анхны бургерийг Филиппины нэгэн ресторан бүтээжээ. Брик Бургер хэмээх рестораны ахлах менежер энэхүү өвөрмөц санааг гаргасан бөгөөд энэхүү тоглоомын хэлбэрийг сонгосон шалтгаан бол, зөвхөн хүүхэд гэлтгүй, дэлхийн бүх энэхүү тоглоомоор тоглож өссөн болохоор хүмүүст дотно сэтгэгдэл төрүүлэхийн тулд, бүтээснийг онцолсон байна.

Одоогийн байдлаар тус ресторанд тухалж, лего бургерээр үйлчлүүлэх хүсэлтэй иргэд өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд ялангуяа хүүхдүүд маш их сонирхон авч байгаа юм. Түүнчлэн зөвхөн бургерээ лего хэлбэртэй хийгээд зогсохгүй рестораны орчныг ч мөн лего баатрууд болон бусад угсардаг тоглоомоор орчныхоо дизайныг бүрдүүлжээ. Брик Бургер рестораны хувьд өнгөрөгч 2016 оны наймдугаар сард нээгдсэн. Тус ресторан бусад түргэн хоолны газруудын л адил үйлчилгээтэй байсан тул орлого нь тийм ч сайнгүй байжээ.

Тиймээс тус газрын хамт олон бусдаас ялгарах өвөрмөц санаа бодож олсон нь ийнхүү маш амжилттай хэрэгжсэн аж. Тус рестораны хувьд, энэ ондоо багтааж, лего тоглоомоор овоглосон бусад нэрийн хоолны төрлүүд гаргах, хоолны цэсээ шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Угсардаг лего тоглоомын хэлбэртэй бургер хийжээ  
Үзсэн: 1786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй