Шууд Chart

УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн боллоо

2017-02-07 06:03:49

УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өчигдөр /2017.02.06/ Төрийн ордонд боллоо. Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

УИХ-ын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил анх удаа албан ёсоор зохион байгуулж байна. УИХ-д шатрын спортыг дэмждэг, хөгжүүлэхийн төлөө явдаг, тоглодог гишүүд олон бий.

Авхаалж, сэтгэн бодох, стратеги тактик гээд төрөл бүрийн чадавхийг суулгадаг оюун ухааны энэ спортыг хөгжүүлэхэд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулж, идэвх санаачилгатай ажилладгийг дурьдахад таатай байна. Үе үеийн парламентын гишүүд хоорондоо тоглож, хэн нь мундаг вэ гэдгээ сорьцгоодог ч албан ёсоор аварга тодроогүй. Тиймээс албан ёсоор аваргаа шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Өнөөдөр эхэлсэн энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд

- УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
- УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

- УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
- УИХ-ын гишүүн Г.Занданшатар
- УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

- УИХ-ын гишүүн А.Сүхбат
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
- УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Л.Энхболд нар өрсөлдлөө.

Эмэгтэйчүүдийн ангилалд:

- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

- УИХ-ын гишүүн А.Ундраа

- УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн үеэр УИХ-д шатрын спортыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллах болсныг дуулгалаа.


УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн боллоо  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй