Шууд Chart

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

2017-02-08 07:24:59

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2017.02.07/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр тус байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд зарчмын зөрүүтэй 38 саналын томьёолол, холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд зарим зүйлийг тодруулан Ажлын хэсгээс хариулт авсан. Үүний дараа Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй