Шууд Chart

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

2017-02-10 06:39:13

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2017.02.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэхэд зарчмын зөрүүтэй санал гараагүй. Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан болно гэж дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

 


Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй