Шууд Chart

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ОХУ-ын Төрийн Думын депутатыг хүлээн авч уулзлаа

2017-02-10 15:17:44

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан өнөөдөр /2017.02.10/ ОХУ-ын Төрийн Думын депутат, Орос-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Будуев Николай Робертовичийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Монгол Улс, ОХУ-ын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа худалдааны хамтын ажиллагааг идэвхжүүлж, ОХУ-ын зах зээлд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн эко бүтээгдэхүүнийг нийлүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг Төрийн Думын депутат Будуев Николай Робертовичаас хүсэв.

Депутат Будуев Николай Робертович Орос-Монголын найрамдлын бүлгийн гишүүний хувиар Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргатай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа тэмдэглэлээ.


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ОХУ-ын Төрийн Думын депутатыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй