Шууд Chart

“Гремми"-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

2017-02-14 09:16:21

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг дэлхийн хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагнал байдаг. 2017 оны “Гремми”-н 59 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос-Анжелос хотод болж өндөрлөлөө.

Энэ жилийн “Гремми”-н наадамд, 30 хөгжмийн урсгалын  нийт 84 төрөлд 420 гаруй бүтээл нэр дэвшиж өрсөлдсөн байна. Үүнээс дуучин Бейонси хамгийн олон номинацид нэр дэвшжээ. Тэрээр өөрийн 2016 онд гаргасан “Лемонаде” цомгоороо “Шилдэг дууны бичлэг, шилдэг орчин үеийн цомог, жилийн онцлох цомог, онцлох дуу, онцлох дуу бичлэг” зэрэг нийт 9 төрөлд нэр дэвшсэн байна. Гэвч үүнээс “Шилдэг дууны бичлэг”,“Шилдэг орчин үеийн цомог” гэх 2 номинацын эзнээр л тодорлоо. Харин дуучин Адель нэр дэвшсэн 5 төрөлдөө бүгдэд нь ялалт байгуулж хамгийн олон шагнал хүртсэн дуучнаар тодорлоо.

Тэрээр "25" хэмээх цомгоороо “Оны онцлох цомог, "Шилдэг поп дууны цомог”, "Хеллоү" дуугаараа “Жилийн онцлох дуу бичлэг", "Жилийн онцлох дуу", "Шилдэг ганцаарчилсан үзүүлбэр” шагналуудыг тус тус хүртжээ.  Харин дуучин Аделийн дараа  “Ченс де Реппер” нэрээр олонд танигдсан реппер Чанселор Бенет “Колоринг Бүүк” цомгоороо анх удаа тус наадмын 7 төрөлд нэр дэвшин “Шилдэг реп цомог, шилдэг реп үзүүлбэр, шилдэг шинэ дуучин” гэх 3 шагналыг хүртсэн юм. Түүнчлэн цахим ертөнцөөр шуугиулаад байсан Хотлайн Блинг дуугаараа дуучин Драке Шилдэг Реп дуу шагналыг хүртсэн байна. Ийнхүү Гремми-н шагнал гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө.

Гремми авардс наадмын тухай сонирхуулахад, анх 1958 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд харин 1959 оны тавдугаар сарын 4-нд Греммийн анхны шагналыг гардуулж байжээ. Хамгийн анхны шилдэг дууны эзнээр Франк Сенатра тодорч байжээ. Харин Гремми наадмын шагнал нь алтаар бүрсэн пянзны хөгжим байдаг бөгөөд 1959 онд Гвен Вердон энэхүү шагналыг зохион бүтээсэн байна.





































Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Гремми"-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо  
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй