Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/928 тоот захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалтыг эхлүүлсэн.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамтарсан бүрэлдэхүүн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчиж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийнэ.
Түүнчлэн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малыг гаргах, хүнсний зах, худалдааны төв болон мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тандалт шинжилгээг хийж, тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулан ажиллана.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн мэргэжлийн байгууллагууд хамтран дүүргийн нутаг дэвсгэрт мал худалдан борлуулж буй иргэдэд шаардлага хүргүүлж, хориглосон бүсээс малыг гаргах ажлыг зохион байгуулж байна.

| Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна | ||
| Үзсэн: 83 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.