Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Азийн усны зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чо Ён Догийг хүлээн авч уулзан, усны нөөцийн тогтвортой менежмент, сэргээгдэх эрчим хүч болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль Улсын Их Хурлаар өнөөдөр батлагдсан нь сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчийн кредитийн зах зээл, ногоон санхүүжилтийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж буйг онцлон тэмдэглээд, ийнхүү Азийн усны зөвлөлийн төлөөлөлтэй уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Талууд Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй сэргээгдэх эрчим хүчний төслүүд, усны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, нүүрстөрөгчийн зах зээлтэй уялдсан төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
Мөн Туул голын дагуух судалгааны ажлын талаар болон энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Түүнчлэн энэ онд зохион байгуулагдах Азийн усны зөвлөлийн ээлжит хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог идэвхтэй хангах, усны салбарын бодлого, туршлагаа бүс нутгийн түвшинд хуваалцах, хамтын санал санаачилга дэвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
| Азийн усны зөвлөлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.