Шууд Chart

Нетфликс компани худалдааны зах зээлд хүч үзнэ

2017-02-14 09:22:51

Олон улсын интернет, видео стриминг үйлчилгээ үзүүлэгч, АНУ-ын Нетфликс компани нь анх 2007 онд дэлхийн 130 оронд нэгэн зэрэг нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш маш амжилттай ажилласан хэвээр байж, 2015 оны "Форбес" сэтгүүлийн хамгийн инновацилаг 100 компанийн нэгээр шалгарч байсан тус компани үйл ажиллагаа өргөжүүлэн худалдааны зах зээлд хүч үзэхээр шийдвэрлэжээ.

Ийнхүү шинэ зах зээлд хүчээ сорихоор болсонтой холбогдуулаад,  компанийн хүний нөөцийн албанаас шинэчлэлт хийн, худалдаа үйлчилгээний ахлах менежерийн албан тушаалыг бий болгосон байна. Ахлах менежер нь кино компаниудтай хамтран хүргэдэг “Хөзрөн байшин”, “Шар бол шинэ хар” зэрэг хамгийн их хандалттай кинонуудын талаарх ном, комик, цуглуулгын зүйлс, тоглоомыг худалдаалах үйл ажиллагааг удирдах юм. Нетфликсийн зүгээс “Энэхүү шинэ төрлийн бизнес нь зах зээл дээрх бусад компаниудтай харилцах хамтын ажиллагааг илүүл өргөжүүлнэ хэмээн тооцоолж байгаа юм.

Нетфликс компани 2016 оны 4 дүгээр улиралд шинээр 7 сая хэрэглэгчтэй болж дээд амжилт тогтоожээ. Энэ нь өнгөрсөн улиралд олон улсад 5,1 сая, дотооддоо 1,9 сая шинэ хэрэглэгчтэй болсон гэсэн үг юм. Ийнхүү тус компанийн нийт үзэгч, хэрэглэгчийн тоо 94 саяд хүрээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нетфликс компани худалдааны зах зээлд хүч үзнэ  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй