Шууд Chart

УИХ-ын гишүүд ХБНГУ-д айлчиллаа

2017-03-15 14:28:47

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестагийн урилгаар 2017 оны 3 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийлээ.

Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Д.Гантулга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Ундармаа, Д.Мурат нар багтаж ажиллав.

УИХ-ын гишүүд айлчлалынхаа хүрээнд Бундестагийн дэд ерөнхийлөгч хатагтай М.Нолл, Бундестагийн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга ноён В.Хэлльмих, Бундестаг дахь Герман-Төв Азийн бүлгийн дарга ноён М.Грунд болон тус бүлгийн гишүүд, Бундестагийн Гадаад бодлогын байнгын хороо, Хөгжлийн хамтын ажиллагааны байнгын хорооны гишүүд болон Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Эдэрэртэй Берлин хотноо тус тус уулзалт хийж, Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Германы улс төрийн сангуудын төлөөлөлтэй УИХ-ын гишүүд уулзаж ярилцав.

Монголын парламентын төлөөлөгчид энэ сарын 10-ны өдөр ХБНГУ-ын Тюринген муж улсад зочилж, хуучин уурхай байсан газарт байгалийн нөхөн сэргээлт хийсэн туршлагатай танилцав. Мөн энэ үеэр тус муж улсын бизнес эрхлэгчдийн арга хэмжээнд оролцож, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва илтгэл тавилаа.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор төлөөлөгчдийг дагалдан айлчлалд оролцлоо


УИХ-ын гишүүд ХБНГУ-д айлчиллаа  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй