Шууд Chart

Могойг мутацид оруулж, арьсны өнгийг нь өөрчилжээ

2017-03-17 12:34:50

Жоржиа мужид байрлалтай "ЖКР" могой үржүүлгийн газар янз бүрийн онцгой содон могой худалдаалдгаараа алдартай. Тэгвэл тус газрын тэргүүн Жастин Кобялка могойг мутацид оруулж, арьсны өнгийг нь өөрчлөх туршилтаа амжилттай хийсэн байна. Генийн бүтцэд гарсан өчүүхэн төдий өөрчлөлтийг мутац гэдэг.  

Тэрээр 2009 оноос эхлэн энэхүү туршилтаа явуулж эхэлсэн байна. Туршилтын үр дүнд, ухаалаг утасны эможи  буюу инээсэн дүрсийг могойн арьсан дээр гаргаж чадсан байна. Түүнийг "Эможи Болл Пятон" хэмээн нэрлэжээ.

Мөн яг л байгалиасаа ингэж төрсөн болов уу гэж бодохоор тийм адилхан болсон учраас могой сонирхогч хүмүүс энэхүү мутацид орсон могойг худалдаж авах хүсэлт ихээр тавьж байгаа гэнэ. 4500 америк доллараар худалдан авах үнийн санал хэлсэн хэдий ч, Жастин хосгүй үнэт бүтээлээ зарахгүй гэдгээ мэдэгдээд байгаа аж.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

Могойг мутацид оруулж, арьсны өнгийг нь өөрчилжээ  
Үзсэн: 2530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй