Шууд Chart

УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад сургалт зохион байгууллаа

2017-03-27 12:00:33

УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан чиглүүлэх сургалтыг өнөөдөр (2017.03.27) Төрийн ордонд зохион байгуулав.

Сургалтад оролцогчдод УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтсийн ажилтнууд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хууль тогтоомжийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх болон мэдээллийн аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, тайлбар өгсөн юм.

Түүнчлэн “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяа  “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн талаар танилцууллаа. Тус сургалтад УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахууд оролцов.


УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй