
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.03.29/ Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төвийн тэргүүн Жэймс Фишкинтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төвөөс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад Зөвлөлдөх санал асуулгыг хэрхэн явуулах вэ гэсэн сургалт зохион байгуулж байгаа талаараа санал солилцов.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төвийн орлогч захирал Алис Сү, Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар байлцлаа.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо | ||
Үзсэн: 616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.