Шууд Chart

Д.Дагвадорж эртний хөгжилтэй түүхээсээ хуваалцав

2017-04-12 13:52:45

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж дээхнэ болсон хөгжилтэй түүхээ цахим хуудасдаа бичээ.

Тэрбээр “Башё дуусгаад нутагтаа ирээд байсан үе. Хэдэн найз маань намайг ирлээ гээд манайд ирсэн юм. Нилээд наргилаа. Зарим нь ч тасарсан. Тухайн үед эхнэр БНСУ-руу явсан байсан юм. Манай нэг найз тасраад унтчихаар туслахтайгаа ор руу шидчихээд душейнд оров. Гэртээ ирсэн юм чинь гээд толгойгоо ч нэг сайхан угаалаа. Сүмочдийн үсний тос гэж аймаар юм байдаг даа. Барагтай л сална гэж байхгүй. Нэлээн юм болж, угаачихаад үсээ боолгүй өнөө найзынхаа хажуугаар зайдуухан унтлаа. Тэгсэн мань эр үүрээр ухаан орж, “Танихгүй айлд, үсээ задгайлж сэгсийлгэсэн тэнэг бүдүүн хүүхний араас хараад хэвтэж байдаг би юу хийчих вэ” гэж бодсон гэсэн. Тэрхэн зуурын бодол бол аймар тэ” гэсэн байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Дагвадорж эртний хөгжилтэй түүхээсээ хуваалцав  
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй