Шууд Chart

“Mongolia Open”-д Канадын хоёр бөх хүч үзнэ

2017-04-17 10:40:40

Долоо дахь удаагаа болох гэж буй “Mongolia Open” тэмцээнд оролцох хоёр дахь орон мэдүүлгээ ирүүлжээ.

Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч Канад Улс манай оронд хоёр бөхөө илгээх аж. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий алт мөнгө, оюутны ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Рио-2016” олимпийн наадамд оролцсон Жасмин Миан, 69 кг-д Билл Фаррелл, Дэйв Шульцын нэрэмжит тэмцээний аварга, Канадын цомын алт, хүрэл, Сассаригийн ОУТ-ий хүрэл медальт, Оливиа Ди Бакко нар юм.

Тэднийг олимпийн наадмын хошой мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Пан-Америкийн наадмын хошой аварга Канадын нэрт бөх Тоня Вербеек Улаанбаатарын дэвжээнд дасгалжуулна.

“Монголиа Опен-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 29-30-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болно. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Mongolia Open”-д Канадын хоёр бөх хүч үзнэ  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй