
Пара жюү жицүгийн анхны ДАШТ энэ сарын 14-15-нд АНЭУ-ын Абу Даби хотноо боллоо.
Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ууганхүү жиндээ болон үнэмлэхүй жинд хос мөнгө, ОУХМ А.Мөнхбат алтан медаль хүртэв.
Мөн тэмцээний насанд хүрэгчдийн цагаан бүсний 69 кг-ын жинд А.Гантүлхүүр, 56 кг-д “Гаруда” клубын тамирчин Б.Батмөнх нар дэлхийн аварга боллоо.
Мөн өсвөр үеийн ангилалын 57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Батхишиг мөнгөн медаль хүртэв.
Уг тэмцээнд манай улсаас дэлхийн аварга Ц.Батцэцэг, ОУХМ Г.Алтанбагана, Б.Хулан тэргүүтэй 18 тамирчин оролцсон юм.
А.Мөнхбат алт, Б.Ууганхүү хос мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 950 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.