Шууд Chart

"GovTech" цахим засгийн форум боллоо

2017-04-18 09:55:01

Төрийн албан хаагчдын цахим засаг, мэдээллийн технологийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, цахим засгийн шийдлүүдтэй нэг дор танилцах боломжийг олгодог “GovTech” чуулган энэ сарын 14-нд боллоо. Энэ удаагийн чуулганыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэмжлэгтэйгээр “Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” буюу “MOSA” ТББ хамтран зохион байгуулсан юм. Уг чуулганд төрийн 150 гаруй албан хаагч, хувийн хэвшлийн мэргэжилтнүүд өргөнөөр оролцов. Чуулган уламжлал ёсоор хэлэлцүүлэг, цахим засгийн үзэсгэлэн гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэг нь Төрийн мэдээллийн систем, Төрийн мэдээллийн дэд бүтэц, Төрийн дата менежмент, Төрийн мэдээллийн аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрджээ. Энэ хүрээнд “Монгол Улсын цахим засаглалын хөгжлийн бодлого”, “Төрийн мэдээллийн систем”, “Цахим засгийн шийдэл”, “Мэдээллийн удирдлага”, “Цахим шилжилт дэх мэдээллийн аюулгүй байдал” зэрэг болон гадаадын байгууллагуудын төлөөллүүд илтгэл хэлэлцүүлсэн.

Үзэсгэлэнгийн хувьд байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс гадна шийдвэр гаргагчид, эцсийн хэрэглэгчдийг татан оролцуулж, орчин үеийн хөгжлийн чиг хандлагын талаарх мэдлэг, мэдээллийг хуваалцахаас гадна ивээн тэтгэгч байгууллагууд оролцжээ. Үзэсгэлэнд тавигдсан шийдлүүдтэй төрийн албан хаагчид биечлэн танилцаж, өөрийн байгууллагад тохирсон, шаардлага хангах шийдлүүдийг сонгох, шийдэл санал болгож буй компанитай үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх үндсийг бий болгодог аж.

Мөн үндэсний шийдэл нийлүүлэгчдийг оролцуулахаас гадна олон улсад танигдсан шийдэл нийлүүлэгчдийг оролцуулж, туршлага судлах, орчин үеийн шийдлүүдтэй нэг дор танилцах боломжийг чуулганд оролцогчдод олгожээ. Ингэснээр төрийн албан хаагчид одоогийн ашиглаж байгаа системтэй нийцтэй ажиллах, шаардлагатай төсөв тогтоох, оновчтой сонголт хийх боломжийг бүрдүүлдэг аж.










"GovTech" цахим засгийн форум боллоо  
Үзсэн: 1396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй