
Энэ жил Дундговь аймгийн “Нарны хүлэг” морин спортын уяачдын холбооны 20 жилийн ой тохиож, олон ажил хийгдэж байна.
Дундговь нутгийнхан хурдан морьд, сайн уяачдаараа алдартай. Тус аймгийн уяачид сүүлийн жилүүдэд улс бүсийн чанартай уралдаанд хүлэг морио түрүүлүүлж, айрагдуулснаар чанар чансаа нь улам сайжирч байгааг нь илхэн. Мөн улсын шилдэг холбоогоор хоёр удаа шалгарч байв. Тэргүүнээр нь Ц.Ганхүү, яруу найрагч Н.Баянмөнх нар ажилладаг. Тэд Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Онон, Монгол улсын манлай уяач Г.Батчулуун нарын зэрэг алдартай уяачдын бүрэлдэхүүнтэйгээр уяачидтайгаа уулзаж, холбоогоо хэрхэн сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ярилцсан юм.
Түүнчлэн 15 сумын уяачийг зүүн, баруун бүсэд хуваан зүүн бүсийн сумаар тойрч уяачдынхаа санал сэтгэгдлийг сонсож, уяачдад зөвлөмж зөвлөгөөг өгч, сумын уяачдын холбооны тэргүүнүүдийг сонгов.
“Нарны хүлэг” морин спортын уяачдын холбоо энэ жил 20 настайгаа золгож байна | ||
Үзсэн: 1672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.