
Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулах “Монголиа Опен-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 29-30-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болно. Тус тэмцээнд гурав дахь улс болох Венесуэлийн тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ.
Тодруулбал Дубраика Родригес, Ривас Гонзалес Агуис, Натали Гриман, Мариа Агоста, Солейми Крабалло, Педро Межиас, Вильфредо Родригес, Кристиан Сарко, Педро Себаллос, Хосе Диас Роберти, Луис Оливерес гэсэн 11 тамирчин, багийн ахлагчаар Уинстон Сантос, шүүгчээр Карлос Пинто Гарсия, дасгалжуулагчаар Эктор Камачо, Анри Колменарес, эмчээр Луис Мачадо нар юм.
“Халтар царайт”-ын нутгаас Пан Америкийн наадмын хошой хүрэл, өнгөрсөн жилийн Пан-Америкийн аварга Хосе Роберто Диас, Пан Америкийн наадмын мөнгө, Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт Мариа Агоста нар өнгөрсөн жил Риогийн олимпийн наадамд зодоглосон юм.
Туршлагатай бөх Хосе Диасын хувьд 2016 оны Парисын Гранприд Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулгыг ялж, түрүүлж байв.
“Халтар царайт”-ын нутгаас 11 тамирчин ирж, хүч үзнэ | ||
Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.