Шууд Chart

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зөвшөөрсөн хариу ирлээ

2017-04-19 11:12:39

Монголын чөлөөт бөхийн тамирчдын мэдүүлэг цагтаа очоогүйгээс Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болох нөхцөл байдал үүсээд байсан.

Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбооны хүсэлтийг хүлээн авч, манай тамирчдыг тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасан талаараа хариу ирүүлжээ. 

Бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо тавдугаар сарын 10-14-нд болно. 

Тивийн аваргад өрсөлдөх тамирчдын нэрсийг яаралтай мэдүүлэхийг Дэлхийн бөхийн холбоо сануулсан тул яг одоо энэ асуудлаар Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болон багш, дасгалжуулагчид хуралдаж байна. 

Сонирхуулахад тэмцээний зааварт заасны дагуу урьдчилсан мэдүүлгийг гуравдугаар сарын 10-д өгч, тэмцээн эхлэхээс нэг сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 10-нд багуудын нэрийн мэдүүлгийг хүлээн авах хугацаа дуусч, бүртгэлийн “Athena” систем хаагдсан тул тэмцээнд оролцох Монголын багийн мэдүүлгийг хүлээн авах боломжгүйг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос мэдэгдээд байсан юм.

Хэрэв Монголын тамирчдыг Азийн аваргад оролцуулахгүй байх шийдвэрээ Дэлхийн холбооноос хэвээр гаргасан бол манай тамирчид энэ жилийн ДАШТ-нд оролцохгүй байх харамсалтай нөхцөл үүсэх байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зөвшөөрсөн хариу ирлээ  
Үзсэн: 2036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй