Шууд Chart

Ц.Батцэцэг, Б.Хулан нар хүрэл медаль хүртлээ

2017-04-20 12:01:59

Пара жюү жицүгийн анхны ДАШТ АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байна. Тэмцээн насанд хүрэгчдийн цагаан, хөх бүсний ангилалаар үргэлжилж байгаа юм.

Насанд хүрэгчдийн ангилалд Ц.Батцэцэг “Purplebelt” ангилалын 70 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр жюү жицүгийн ДАШТ-ны насанд хүрэгчдийн цагаан бүсний ангилалд анх удаа медаль хүртсэн эмэгтэй тамирчин болов.

Мөн хөх бүсний “Blue belt” ангилалд ОУХМ Б.Хулан хүрэл медалийн болзол хангаад байна.  

Уг тэмцээнд манай улсаас дэлхийн аварга Ц.Батцэцэг, ОУХМ Г.Алтанбагана, Б.Хулан тэргүүтэй 18 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж буй.

Одоогоор Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ууганхүү жиндээ болон үнэмлэхүй жинд хос мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ А.Мөнхбат, цагаан бүсний 69 кг-ын жинд А.Гантүлхүүр, 56 кг-д “Гаруда” клубын тамирчин Б.Батмөнх нар алт, өсвөр үеийн ангилалын 57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Батхишиг мөнгөн медаль хүртээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Батцэцэг, Б.Хулан нар хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй