
“Мongolia open-2017” олон улсын тэмцээнд ОХУ-ын Якутын бөхчүүд оролцох мэдүүлгээ МЧБХ-нд албан ёсоор ирүүлжээ.
Багийн бүрэлдэхүүнд Ньургун Александров 57 кг-д, Петр Павлов, Айхаан Антонов, Дулустан Булатов нар 61 кг-д, Алексей Иванов, Ваир Бурцев нар 65 кг-д, Айсен Коперин 74 кг-д, Ньургун Сергин 86 кг-д жинд тус тус зодоглоно.
Багийн ахлагчаар Глера Старостина, дасгалжуулагчаар Егор Старостин, Артур Федоров нар оролцох аж.
Өнгөрсөн жил Улаанбаатарын дэвжээнд Якутын бөхчүүдээс Владимир Флегонтов 61кг, Евгений Коломиец 97кг-д нар мөнгө, Виктор Степанов 65кг-д хүрэл медаль хүртэж байсан билээ.
Якутын найман бөх ирнэ | ||
Үзсэн: 739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.