
АНЭУ-ын Абу Даби хотноо болсон жюү жицүгийн ДАШТ-нд хүч үзсэн Монголын баг тамирчид эх орондоо ирлээ.
Тэмцээнд манай улсаас 18 тамирчин оролцсоноос ОУХМ А.Мөнхбат, А.Гантүлхүүр, Б.Батмөнх нар алт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ууганхүү хос мөнгө, ОУХМ Б.Батхишиг мөн адил нэг мөнгөн медаль хүртсэн юм.
ОУХМ Ц.Батцэцэг “Purplebelt” ангилалын 70 кг-ын жинд хүрэл медаль хүртэж жюү жицүгийн ДАШТ-ны насанд хүрэгчдийн ягаан бүсний ангилалд анх удаа медаль хүртсэн эмэгтэй тамирчин болов.
Мөн хөх бүсний “Blue belt” ангилалд ОУХМ Б.Хулан хүрэл медалийн болзол хангасан билээ.
Жюү жицүгийн тамирчид эх орондоо ирлээ | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.