
“Сүлд” телевизийн нэрэмжит, Монгол Улсын гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Б.Бат-Өлзий, улсын начин Э.Энхбат, Ч.Цогбаяр тэргүүтэй хүчит 256 бөх барилдав.
Үүнээс Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарсан юм.
Улсын харцага Ө.Бат-Орших түрүүллээ | ||
Үзсэн: 1692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.