
Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу “Нацү” башё ирэх сарын 14-д Токио хотноо эхэлнэ.
Бөхчүүд одоогоор тойргийн барилдаанд оролцсоор байна. Мөн хотуудад сүмогийн үзүүлэх тоглолт болсоор байгаа юм.
Өнгөрөгч гуравдугаар сарын башёг бэртлийн улмаас орхисон их аварга Хакүхо М.Даваажаргал бэлтгэлдээ оржээ. Тэрбээр “Нацү” башёгийн анхны бэлтгэлд комүсүби Сёдайтай 14 барилдаж, бүгдэд нь давсан байна.
Мөн Харүмафүжи Д.Бямбадорж сэкивакэ Такаясүтэй найм барилдахдаа нэг л унажээ. Харин шинэхэн аварга Кисэносато гэмтлийн улмаас бэлтгэлдээ ороогүй байна.
Бөхчүүд одоогоор тойргийн барилдаанд оролцсоор байна | ||
Үзсэн: 903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.