Шууд Chart

Монгол Улсын арслан Н.Батсуурь, Өвөр Монголын арслан А.Батжаргал нарын халз барилдаан цуцлагдлаа

2017-04-25 09:32:49

Монгол Улсын арслан Н.Батсуурь, Өвөр Монголын арслан А.Батжаргал нарын халз барилдаан өнгөрөгч бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 22-нд Монголын бөхийн өргөөнд болох байлаа.

Гэвч хасар бөхийн төрлөөр болох тус барилдаан цуцлагдах болсон шалгааныг Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудаас тодруулахад “Халз барилдаан зохион байгуулах болсон талаар Өвөрмонгол залуу буруу ойлголттой байсан юм билээ. Учир нь Монгол бөхийн өргөөнд болох барилдаан 50 мянган төгрөгийн тасалбартай бөгөөд олсон орлогоос тодорхой хувийг өгөх талаар ярьж байсан. Бид барилдааныг зохион байгуулах талд ч хэлсэн байгаа. Монгол бөх бол дэг жаягтай. Хэн нэгэн мөнгөтэй хүн ямар нэгэн тэмцээн, барилдаан зохион байгуулья гэвэл бидэнд тийм ч таатай санагдахгүй шүү дээ. Тиймээс иймэрхүү халз барилдааныг хийхээр бол хоёр талаас маш сайн ярилцаж байж хийх ёстой. Цаашид ийм барилдааныг хийх хүсэлтэй байгаа бол харилцан тохиролцоонд хүрч хийхийг албан ёсоор зөвлөсөн. Тайлбарыг барилдааныг зохион байгуулахыг хүссэн Өвөрмонгол залуу хүлээж авсан. Тиймээс барилдаан цуцлагдсан юм. Бид урд хөрштэйгээ байнгын хамтын ажиллагаатай. Бөхчүүд Өвөрмонголд очиж барилддаг. Удахгүй Шилийн гол аймгийн урилгаар найман бөх очиж барилдана. Энэ бол хоёр талын ярилцаж, тохиролцсоны үндсэнд болдог. Тиймээс бид Монгол бөхийн ёс жаяг, дэгийг авч үлдэхийг хүсдэг учраас зарим нэгэн саналд анхаарах болно” гэв.

Уг нь дээрх хоёр бөх таван удаа барилдаж, ялагчаа тодруулах байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын арслан Н.Батсуурь, Өвөр Монголын арслан А.Батжаргал нарын халз барилдаан цуцлагдлаа  
Үзсэн: 2343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй