
Японы мэргэжлийн сүмо бөхийн анхдагчуудын нэг Монгол Улсын харцага Л.Бадарчийн хүү Асасекирюү Дашням Японы иргэн болжээ. Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний ояката болохын тулд ийм шийдвэр гаргасан байна.
Их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой нэгэн дэвжээнд барилдаж, цагтаа Сэкиваке цол хүртэж явсан тэрбээр өдгөө макүшита зиндаанд барилдаж байгаа юм. Зодог тайлаад Ояката болох хүсэлтэй түүнд Японы иргэншилтэй болох нь нэлээн хүнд шийдвэр байсан аж. Гэвч сүмо бөхийн дүрэм тийм болохоор дагаахаас өөр аргагүйд хүрчээ.
Б.Дашням Кёкүтэнхо, Токитэнкү нарын дараа ояката болж буй Монголын гуравдахь бөх юм.
Асасекирюү Б.Дашням Японы иргэн болжээ | ||
Үзсэн: 1816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.