Шууд Chart

Александр Богомоевийн дэлүү няцарчээ

2017-04-25 11:26:12

ОХУ-ын гурван удаагийн аварга, Буриадын чөлөөт бөхийн тамирчин Александр Богомоевийн дэлүү няцарсан онштойгоор Эрхүү хотын эмнэлэгт хагалгаанд оржээ. Тэрбээр төрөлх Усть-Ордынский тосгонд явагдсан “Сила традиций” тэмцээний хүндэт зочноор уригдсан байна.

Орой нь хүлээн авалтад уригдах үед дасгалжуулагч Баир Ильин, дүүргийн депутат Антон Асалханов нарын хооронд маргаан үүсч, зодоон болжээ.

Сүүлдээ нийтийг хамарсан зодоон болж, Баир Ильин хутгалуулж, Антон Асалханов толгойндоо сүхдүүлж, Александр Богомоев гэдэс рүүгээ төмөр трубагаар цохиулжээ. Ийнхүү түүний дэлүү няцарсан гэнэ.

Одоогоор цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа бөгөөд Александр Богомоевийн өмгөөлөгч “Түүнийг эмнэлэгээс гарсны дараа учир байдлыг олно. Амь насанд нь халгүй ч тамирчны замналд нь нөлөөлж ч болохоор байна” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Александр Богомоевийн дэлүү няцарчээ   
Үзсэн: 1460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй