Шууд Chart

ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг маргааш Монголд ирнэ

2017-04-25 11:56:09

ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Андрей Бузин, Руслан Пайнов нарын удирдлага дор 12 тамирчин маргааш Улаанбаатарт  ирнэ.

Тэд энэ сарын 29-30-нд Улаанбаатар хотноо болох “Мongolia open-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцох юм. Хойд хөршийн шигшээ багт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын анхдугаар наадмын аварга Валерия Лазинская, 2013 оны Европын аварга, залуучуудын дэлхийн болон Европын аварга, Дэлхийн тулааны спортын наадам, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн аварга Валерия Чепсакарова, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гран при”, Испанийн Гран при, “Клиппан Опен”, Александр Медведийн нэрэмжит тэмцээний аваргаЮлия Пронцевич тэргүүтэй тив, дэлхийд танигдсан бөх багтжээ.

ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийг жин тус бүрээр танилцуулахад, 48 кг-д Валерия Чепсаракова, Анжелика Фетошкина, Надежда Соколова, Дарья Лексина, 53 кг-д Сталвира Оршуш, Екатерина Полешук, 55 кг-д Нина Менкенова, 58 кг-д Вероника Чумикова 60 кг-д Ульяна Тукуренова, 63 кг-д Юлия Пронцевич, Валерия Лазинская, Анжела Фоменко нар барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг маргааш Монголд ирнэ  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй