Шууд Chart

Эхний өдрийн барилдааны дүн гарлаа

2017-04-26 09:34:30

Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит өсвөр үеийн УАШТ өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлсэн билээ. 

Тэмцээнд хот, хөдөөгийн 42 байгууллагын 597 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85, охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн барилдаан боллоо.

Онцолход Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзул гурав дахиа түрүүлж, Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн Н.Наранхүү, Баянхонгор аймгийн Т.Цээням, Чингэлтэй дүүрэг, оюутны шигшээ багийн Н.Анударь нар улсын хошой аварга боллоо.

Эхний өдрийн медальтнууд. Хөвгүүдийн 42 кг (47 бөх): 

1. М.Мөнхтөгөлдөр (Налайх дүүрэг, “Голомт” цогболбор)
2. Б.Хишигдорж (Дорноговь), 
3. С.Жигүүр (Дорноговь),
3.Я.Үржинжав (Хэнтий)

50 кг (50 бөх): 
1. Н.Наранхүү (Дархан-Уул, Мегастарс)
2. Д.Мөнх-Эрдэнэ (Увс)
3. Э.Энххүслэн (ТСБТСДуС),
3.Д.Төрбаяр (Женко)

58 кг (55 бөх): 
1. О.Сүлдхүү (Дархан-Уул, Мегастарс)
2. Г.Сүхбаатар (Өвөрхангай)
3. Т.Билэгт (Орхон, Ирээдүйн одод),
3.Б.Буд (Харгант цамхаг)

69 кг (38 бөх): 
1. Б.Сундуйжадамба (Өвөрхангай)
2. Г.Уран-Эрдэнэ (Дорноговь)
3. Б.Өлзийням (Увс),
3.Э.Гонгор (Баянхонгор)

85 кг (19 бөх): 
1. Э.Батмагнай (Баянхонгор)
2. С.Сүхбат (Аварга)
3. Э.Эрхэмжаргал (Төв),
3.Н.Чинзориг (Харгант цамхаг)

Охидын 40 кг (11 бөх): 

1. Б.Хонгорзул (Архангай)
2. Г.Эрдэнэсүрэн (Өвөрхангай)
3. Б.Батболор (Дархан-Уул, Мегастарс),
3.Б.Сарнай (Сэлэнгэ)

46 кг (17 бөх): 
1. Т.Цээням (Баянхонгор)
2. Д.Отгонжаргал (Женко)
3. Ч.Отгонжаргал (Дорноговь),
3.Г.Саруулбуян (Өмнөговь)

52 кг (22 бөх): 
1. Б.Хонгорзул (Баянхонгор)
2. Б.Энхцэцэг (Чингэлтэй дүүрэг)
3. Б.Бямбажаргал (Архангай),
3.О.Ванчигмаа (Женко)

60 кг (24 бөх): 
1. Н.Анударь (Хотын оюутны шигшээ баг)
2. Б.Алтантүлхүүр (Архангай)
3. Б.Оюунгэрэл (Женко),
3.Б.Дэлгэрцэцэг (Өмнөговь)

70 кг (13 бөх): 
1. Ц.Хулан (Сэлэнгэ)
2. Ө.Одбаг (Өмнөговь)
3. Б.Оюунбагана (Архангай),
3.Д.Цогцолмаа (Говь бөх)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эхний өдрийн барилдааны дүн гарлаа   
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй