
Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүүтэй өчигдөр бэлтгэл хийж, зөвөлгөө өгсөн байна.
Тодруулбал Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Сугаррагчаагийн хүү Бямбасүрэнтэй 20 орчим минут бэлтгэл хийснийхээ дараа сэтгүүлчдэд “Ур чадвартай залуу байна. Мэргэжлийн сүмод орох хүсэлтэй юм билээ. Дэмжиж явна аа” гэжээ.
С.Бямбасүрэн өдгөө Чиба мужийн Кашива хотын дунд сургуульд суралдаг бөгөөд 2015 онд болсон Зүүн Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ.
Мөн таван настайгаасаа жүдо, 11-тэйгээсээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж байсан гэнэ. Сургуулийнхаа чөлөөт бөхийн багт хичээллэж байсан ч Д.Дагвадорж ахынхаа зөвлөснөөр энэ замыг сонгожээ.
Биеийн өндөр 1.84, жин 96 кг.
Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү мэргэжлийн сүмод хүч үзнэ | ||
Үзсэн: 2626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.