Шууд Chart

Д.Төмөрхүлэг, Ж.Амарболд нар ХБНГУ-ын багт хүчин зүтгэж байна

2017-05-04 08:59:59

ХБНГУ-ын жүдо бөхийн Бундеслигт Монголын хоёр жүдоч барилдаж байна.

Тодруулбал Хамбург хотын “Hamburger Judo Team e.V” багт Д.Төмөрхүлэг /66 кг/, Ж.Амарболд /60 кг/ нар багтсан байна.

Дээрх багт гадны орноос манай улсын жүдочдоос гадна Азербайжаны тамирчид багтжээ. “Hamburger Judo Team e.V” баг өнгөрсөн жил Бундеслигт түрүүлж байсан аж.

Нийт 12 багтай тус лигийн тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-д эхэлсэн бөгөөд финал ирэх арваннэгдүгээр сарын 4-нд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Төмөрхүлэг, Ж.Амарболд нар ХБНГУ-ын багт хүчин зүтгэж байна   
Үзсэн: 1801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй