
Монгол Улсад 2014 онд болсон чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 44 кг-д мөнгөн медаль хүртсэн Узбекистаны тамирчин З.Отарумодовагаас дахин шинжилгээ авахад сэргээш илэрчээ.
Улмаар Дэлхийн бөхийн холбоо/UWW/-ноос түүний медалийг хураан авч, Л.Төртогтоход нөхөн олгов.
Налайх дүүргийн тамирчин Л.Төртогтох хагас шигшээд Узбекистаны бөхөд ялагдан тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Ийнхүү түүнд залуучуудын Азийн аваргын мөнгөн медалийг нөхөн олгосон юм.
Узбекистаны тамирчнаас сэргээш илэрч, Л.Төртогтоход мөнгөн медаль нөхөн олгов | ||
Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.