Шууд Chart

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ЕАШТ боллоо

2017-05-08 10:06:18

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ЕАШТ тавдугаар сарын 2-7-нд Сербийн Нови Сад хотод боллоо.

68 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгуль тивдээ тав дахиа түрүүлж, (Европын анхдугаар наадмыг оруулаад) дархан аварга боллоо.

Түүнчлэн олимп, дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвили дээд жиндээ зодоглоод гурав дахь алтан медалиа зүүсэн бол Туркийн Сонер Демирташ, Италийн Франк Чамизо нар хоёр, ОХУ-ын Ильяс Бекбулатов, Даурен Куруглиев, Азербайжаны Георгий Эдишерашвили, Туркийн Реза Йилдырим ЕАШТ-д анх удаа түрүүлэв.

Эмэгтэйчүүдийн ангилалд Азербайжаны Мария Стадник тивдээ зургаа дахиа түрүүлсэн бол 37 настай Польшийн Моника Михалих гандан буурахгүй бүсгүй гэдгээ харуулж, буурал тивийн дөрөв дэх алтан медалиа зүүгээд нутаг буцжээ.

Тэмцээний дүн:

Эрэгтэйчүүдийн 57 кг: 1.Георгий Эдишерашвили (Азербайжан) 2.Андрей Дюков (Румын) 3. Заур Угуев (ОХУ), Сулейман Атлы (Турк)
61 кг: 1. Владимир Хинчегашвили (Гүрж) 2. Ахмед Чакаев (ОХУ) 3. Андрей Перепелица (Молдав), Володя Франгулян (Армен)
65 кг: 1. Ильяс Бекбулатов (ОХУ) 2. Борислав Новачков (Болгар) 3. Дэвид Хабат (Словен), Зураби Якобишвили (Гүрж)
70 кг: 1. Франк Чамизо (Итали) 2. Магомедмурад Гажиев (Польш) 3. Исраил Касумов (ОХУ), Руслан Дибиргажиев (Азербайжан)
74 кг: 1. Сонер Демирташ (Турк) 2. Мурад Сулейманов (Азербайжан) 3. Ахмед Гажимагомедов (ОХУ), Григор Григорян (Армен)
86 кг: 1.Даурен Куруглиев (ОХУ) 2. Александр Гостиев (Азербайжан) 3. Иштван Вереб (Унгар), Селим Яшар (Турк)
97 кг: 1. Риза Йилдырим (Турк) 2. Анзор Болтукаев (ОХУ) 3. Александр Гуштын (Беларусь), Элизбар Одиказе (Гүрж)
125 кг: 1. Таха Акгуль (Турк) 2. Жамалетдин Магомедов (Азербайжан) 3. Леван Берианизе (Армен), Гено Петриашвили (Гүрж)
Эмэгтэйчүүдийн 48 кг: 1. Мария Стадник (Азербайжан) 2. Илона Семкив (Украин) 3. Эмилия Вуч (Румын), Фредрика Петерссон (Швед)
53 кг: 1. Ванесса Колодинская (Беларусь) 2. Наталья Малышева (ОХУ) 3. Нина Хеммер (Герман), Мария Преволораки (Грек)
55 кг: 1. Биляна Дудова (Болгар) 2. Екатерина Гончар (Беларусь) 3. Матильда Ривьер (Франц), Алена Колесник (Азербайжан)
58 кг: 1. Грейс Буллен (Норвег) 2 Мариана Чердивара (Молдав) 3. Эмеше Барка (Унгар), Лаура Мертенс (Герман)
60 кг: 1. Любовь Овчарова (ОХУ) 2. Анастасия Григорьева (Латви) 3. Йоханна Маттссон (Швед), Татьяна Омельченко (Азербайжан)
63 кг: 1. Моника Михалик (Польш) 2. Таибе Юсейн (Болгар) 3. Юлия Ткач (Украин), Сара Да Кол (Итали)
69 кг: 1. Анастасия Братчикова (ОХУ) 2. Мария Мамошук (Беларусь) 3. Кумба Ларок (Франц), Алла Черкасова (Украин)
75 кг: 1. Ясемин Адар (Турк) 2. Жанет Немет (Унгар) 3. Эпп Мае (Эстон), Светлана Саенко (Молдав)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ЕАШТ боллоо  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй