
МҮБХ-оос Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргажээ. Энэ сарын хувьд 13-нд сумын цолтой болон залуу бөхүүдийн ээлжит барилдаан, 14-нд Монгол Улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, 20-нд Баянхонгор аймгийн харьяат, улсын арслан П.Аюуш агсны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, 21-нд Архангай аймгаас төрсөн аймгийн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, 28-нд ИНЕГ-ын нэрэмжит улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
Зургадугаар сарын 3-нд сумын цолтой болон залуу бөхийн хаалтын барилдаан. ,
Зургадугаар сарын 4-нд нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн хаалтын барилдаан.
Зургадугаар сарын 10-нд Чингэлтэй хайрханы хишиг чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан.
Зургадугаар сарын 17-нд цэргийн цол чимэг олгох Бүх цэргийн наадам тус тус болно.
Сонирхуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрүүд давхцаж буй тул МҮБХ наадмаас наадмын хооронд улс, аймгийн алдар цолтой бөхийн 20 гаруй барилдаан зохион байгуулах төлөвлөгөөгөө биелүүлжээ. Мөн ирэх зургадугаар сарын 25-нд болгохоор хуваарьт тусгасан байсан наадмын сорилго барилдаан цуцлагдахаар болов.
Наадмын сорилго барилдаан цуцлагджээ | ||
Үзсэн: 1250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.