
ОХУ-ын Екатеринбург хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн боллоо.
36 орны 310 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин тэргүүтэй 20 жүдоч оролцов. Монголын баг тус тэмцээнд нэг хүрэл медаль, шагналт V байрт хоёр, VII байрт гурван жүдоч орж, багийн дүнгээр 13 байрт жагслаа.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртэв. Тэрбээр Эстони, Алжир, Румын жүдочдыг ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар мөнгөн медалийн төлөөх барилдаанд Бразилийн Дэвид Мурад дийлдсэн ч Унгарын Бор Барнаг ялснаар медалийн тавцанд зогслоо. Энэ жинд нийт 21 бөх барилджээ.
Екатеринбургийн “Их дуулга”-д 16 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Япон улс зургаан алтан медаль хүртсэн бол ОХУ, Бразил хоёр аваргатай удаах байрт жагслаа.
Б.Тэмүүлэн ганцаараа хүрэл медаль хүртэв | ||
Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.